БНСУ-ын зүгээс Монголоос очих нислэгийг хязгаарласан.

БНСУ-ын зүгээс Монголоос очих нислэгийг хязгаарласан.

ЭМЯ-ны өнөөдрийн мэдээллийн үеэр ЭМ-ийн сайдын зөвлөх О.Батбаяр БНСУ-ын зүгээс Монголоос очих нислэгийг хязгаарласан талаар дараах мэдээллийг өглөө.

Тэрээр "Иргэд олон нийтээс олон улсын нислэгтэй холбоотойгоор шинжилгээний талаар асуултууд ирж байна. Манай улсын хувьд гадагшаа нисэх иргэдийг ХӨСҮТ дээр шинжилгээг авч байгаа.

Гол үүсээд байгаа нөхцөл байдал бол БНСУ-руу зөвхөн хоёрдугаар сарын 11-ний нислэгээр гэхэд гуван хүн эерэг гарсан. Үүнтэй холбоотойгоор БНСУ-ын Онцгой комиссоос Монгол Улсаас очиж байгаа нислэгийг хоёрдугаар сарын 17-оос 23-ны хооронд долоо хоног хязгаарласан. Үүнээс болж иргэд олноор хохирч байна. Тийм учраас бид иргэдийн шинжилгээг зөвхөн нэг лаборториор ХӨСҮТ дээр хийх шийдвэрийг гаргасан.

Мөн Өмнөд Солонгосын талаас Монгол Улсаас очиж байгаа иргэдээс эерэг гарч байгаа учраас МИАТ-ийн нислэгийг 60 хувь хязгаарлаад байгаа. Тийм учраас тус улс зөвхөн транзит нислэгийг авч байна. Үүнтэй холбоотойгоор Өмнөд Солонгосоор дайрч, МИАТ-ээр нутагтаа ирэх гэж байгаа иргэд нислэг нь цуцлагдаад байгаа учраас хохирч байна. Тийм учраас бид шинжилгээтэй холбоотой гарсан шийдвэрийг иргэдэд тайлбараж байна.

Манай улсын хувьд ЭМЯ-ны зүгээс гадагшаа болон дотогшоо ирж байгаа аялал жуулчлалыг дэмжиж байгаа. Гэвч биднээс шалтгаалахгүй дээрх хүчин зүйлс үүсээд байна. Өмнөд Солонгост эерэг гарсан Монгол Улсын иргэдийг 14 хоног тусгаарлаж байгаа" гэлээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.