БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 490,881 нэмэгдэв.

БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 490,881 нэмэгдэв.

БНСУ-д мягмар гарагт “COVID-19” халдварын 500 мянга орчим тохиолдол шинээр илэрснээр цар тахал дэгдсэнээс хойш тус улсад илэрсэн нийт тохиолдлын тоо 10 сая давжээ. "COVID-19"-ийн үзүүлэлтүүд ийнхүү өссөн нь өвчлөл дахин нэмэгдэж болзошгүй гэх болгоомжлолыг төрүүлээд байна. 

Тодруулбал, Солонгосын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн мэдээллээр, улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 490 881 хүнээс халдвар илэрснээр халдварын нийт тохиолдлын тоо 10 427 247-д хүрсэн байна. Энэ нь өнгөрсөн пүрэв гарагт хамгийн олон буюу 621 205 тохиолдол илэрсний араас бичигдэх өндөр үзүүлэлт юм.

Ийнхүү мягмар гаргийн байдлаар халдварын нийт тохиолдлын тоо 10 сая давсан нь БНСУ-ын таван иргэн тутмын нэг нь “COVID-19”-өөр халдварласантай дүйцэж байна. Тус улсад сүүлийн 24 цагийн хугацаанд халдвараар нас барсан хүний тоо 291-ээр нэмэгдэж 13 432-т хүрчээ. Харин хүнд өвчтөнүүдийн тоо өмнөх өдрийнхөөс 20-иор буурч, 1084 болсон байна.

Цар тахлын одоогийн давлагаа энэ долоо хоногт оргил үедээ хүрч магадгүй гэж урьдчилан таамаглаж байсан боловч “омикрон” хувилбараас халдварлах чадвар нь 30 хувиар өндөр дэд хувилбарын хурдацтай тархалтын улмаас халдварын үзүүлэлтүүд үргэлжлэн нэмэгдсээр байх төлөвтэй байгааг эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд анхааруулсан байна.

Өнгөрсөн хоногт шинээр илэрсэн тохиолдлуудын 101 133 нь Сөүл хотод, 136 912 нь тус хоттой зэргэлдээ оршдог Гёнги мужид илэрсэн бол баруун нутгийн Инчеон хотод 24 941 тохиолдол илэрчээ. Мягмар гаргийн байдлаар БНСУ-ын 52 сая хүн амын 86.6 хувь нь коронавирусний вакцины бүрэн тунд, 63.2 хувь нь нэмэлт тунд хамрагдсан байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.