БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан дараах иргэд даатгалын мөнгөө авна уу
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаад “нутаг буцах зардлын” болон “13 дахь сарын цалингийн “ даатгалаас буцаан авах ёстой мөнгөө аваагүй дараах нэр бүхий иргэд яаралтай холбоо барина уу. Даатгалаа нэхэмжлэхдээ дараах материалыг өөрийн биеэр авчирч өгнө.
Үүнд:
1. Гадаад пасспорт, иргэний үнэмлэхний эх хувь
2. Нэхэмжлэгчийн нэр дээрх хадгаламжийн дэвтрийн хуулбар эсвэл харилцах дансны сүүлчийн гүйлгээний хуулга байж болно.
Даатгуулагч нас барсан, паспортаа гээгдүүлсэн г.м асуудлаар мэдээлэл авахыг хүсвэл доорхи утсаар холбоо барина уу.
Хаяг : ХУД 15-р хороо Гэгээнтэн цогцолбор 1 байр Жигүүр Грандийн оффис 7 давхарт 701 тоот
Утас : 310949 7000-0949
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаад “нутаг буцах зардлын” болон “13дахь сарын цалингийн “ даатгалаас буцаан авах ёстой мөнгөө аваагүй иргэдийн нэрсийг жагсаалтыг ЭНД ДАРЖ ХАРНА УУ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.