БНСУ-ын жүжигчид хуримын тухай мэдээлэл өгөхөөс татгалзжээ

БНСУ-ын жүжигчид хуримын тухай мэдээлэл өгөхөөс татгалзжээ

БНСЖ-ын жүжигчин Хён Бин болон Сон Еэ Жин нарын хуримын тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс "VAST Entertainment" татгалзжээ. Тэдний хурим гуравдугаар сард болно гэх мэдээлэл өнгөрсөн сард цацагдсан. Хурим болох өдөр зөвхөн сүйт бүсгүй болон сүйт залуу, тэдний дотнын хүмүүст зориулагдсан үдэш болох учир ийнхүү мэдээлэл өгөхөөс татгалзаад байгаа аж. 

Гуравдугаар сар дуусах тун дөхсөн энэ үед тэдний хуримыг хэзээ болох нь тодорхойгүй байгаа ч энэ сарын 30, 31-ны өдрүүдийн аль нэгэнд болж магадгүй хэмээн таамаглаж байна. 

Зөвхөн гэр бүлийнхэн болон дотнын найз нөхдийн хүрээнд болох уг хуримын ёслолд 200 орчим хүн уригдсан бөгөөд алдарт жүжигчин Жан Дун Гон баярын үг хэлнэ гэх цуурхал мөн дэгдээд байна.

Түүний хувьд Хён Бинтэй 2005 оноос хойш нөхөрлөж буй хамгийн дотнын найз нь гэгддэг. 

Кинон дээр гардаг гайхалтай хайр дурлалын түүхээ бодит амьдрал дээр ч мөн үргэлжлүүлж яваа тэдний хуримын ёслолын гэрч болох хүсэлтэй олон мянган хүн байгаа ч харамсалтай нь хурим цомхон хүрээнд болж өндөрлөх ажээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.