БНАСАУ-ын асуудлаар НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл хуралдана

БНАСАУ-ын асуудлаар НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл  хуралдана

НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл БНАСАУ-ын саяхан явуулсан пуужингийн туршилтын талаар хэлэлцэх хуралдааныг АНУ-ын Нью-Йорк хотноо баасан гарагт зохион байгуулахаар болжээ.

АНУ болон Их Британи, Франц зэрэг Аюулгүйн Зөвлөлийн таван гишүүн орон Пёньяны пуужингийн туршилтын тухай хэлэлцэх яаралтай хуралдаан зохион байгуулахыг уриалсан талаар пүрэв гарагт олон нийтийн хэвлэлийн мэдээллийн хэрэгслүүд мэдээлээд байсан юм.

БНАСАУ пүрэв гарагт тив алгасагч баллистик пуужин туршсанаар 2017 оны сүүлээс хойш зогсоогоод байсан алсын тусгалтай пуужингийн туршилтаа үргэлжлүүлсэн байна. Тус улс нь энэ он гарсаар 12 дахь удаагаа пуужин харвасан нь энэ юм.

Гэхдээ АНУ-ын талын мэдээлснээр, БНАСАУ хоёрдугаар сарын 27, гуравдугаар сарын 5-нд явуулсан туршилтаар тив алгасагч баллистик пуужинг хэдийнээ туршсан байна.

БНАСАУ-ын эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авахыг АНУ бусад улс орнуудын хамтаар НҮБ-ын Аюулгүй Зөвлөлөөс удаа дараа шаардсаар ирсэн боловч тус зөвлөлийн байнгын гишүүд болох БНХАУ, ОХУ ийм уриалгад хориг тавьсаар иржээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.