БНСУ-ын шинээр сонгогдсон Ерөнхийлөгч хоёр улсын харилцааг стратегийн түвшинд бэхжүүлэх хүсэлтэй байгаа

БНСУ-ын шинээр сонгогдсон Ерөнхийлөгч хоёр улсын харилцааг стратегийн түвшинд бэхжүүлэх хүсэлтэй байгаа

БНСУ-ын шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Юн Сок Ёл болон АНУ-ын засаг захиргааны төлөөлөгчид хоёр улсын холбоотны харилцааг бэхжүүлэхээр тохиролцлоо гэж “Yonhap” агентлаг Вашингтон хотноо айлчилж буй БНСУ-ын төлөөлөгчдийн тэргүүн, “Иргэний хүч” намаас депутатаар сонгогдсон Пак Чиний мэдэгдлээс эш татан мэдээлэв.

“Шинээр сонгогдсон Ерөнхийлөгч хоёр улсын холбоотны харилцааг иж бүрэн, стратегийн түвшинд бэхжүүлэх хүсэлтэй байгааг бид уламжилсан бөгөөд Америкийн талтай зөвшилцөлд хүрсэн” гэж тэрбээр АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Уэнди Шермантай уулзсаныхаа дараа мэдэгдсэн байна. Уулзалтын үеэр мөн Украины нөхцөл байдлыг хэлэлцжээ.

"БНАСАУ-ын өдөөн хатгалга"-аас урьдчилан сэргийлэхийн тулд Сөүл, Вашингтонд тогтоон барих бодлого хэрэгтэй гэдэгтэй талууд санал нэгдлээ гэж депутат хэлэв. Түүний хэлснээр, хоёр улс Солонгосын хойгийг “бүрмөсөн, эргэлт буцалтгүй цөмийн зэвсгээс ангижруулах” ажлыг үргэлжлүүлэхээр тохиролцжээ. БНСУ-ын төлөөлөгчид мөн Азийн бүс нутгийг хариуцсан Цагаан ордны төлөөлөгчтэй уулзсан байна.

БНСУ-ын төлөөлөгчид АНУ-д айлчлах үеэрээ "Сөүл, Вашингтоны холбоотны харилцааг бэхжүүлэх үндсийг тавих" зорилгоор тус улсын засаг захиргаа, Конгресс болон судалгааны төвүүдийн төлөөлөгчидтэй уулзахаар төлөвлөж байна гэж Пак Чин урьд нь мэдээлж байжээ. Тус улсын  шинэ Ерөнхийлөгч тавдугаар сарын 10-нд тангаргаа өргөнө.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-ын “Samsung” утасны хэрэглэгчид өөрсдөө утсаа засдаг болно 2022-04-02

БНСУ-аас гадаад улс орон руу аялагчдын тоо огцом нэмэгджээ.  2022-04-03

БНСУ-ын "BTS" хамтлаг багагүй дуулиан дэгдээгээд байна. 2022-04-04

Хойд Солонгос Өмнөдийн гол гол цэгүүдийг “хайр найргүй” устгана  2022-04-04

Ким Ё Жон: БНСУ-ын Батлан хамгаалахын сайд Со Укийг “ухаангүй” хэмээн шүүмжлэв. 2022-04-04

БНСУ-ын шинээр сонгогдсон Ерөнхийлөгч хоёр улсын харилцааг стратегийн түвшинд бэхжүүлэх хүсэлтэй байгаа 2022-04-05

БНСУ-ын ерөнхийлөгч залгамжлагчийнхаа ажлын албыг нүүлгэх төсвийг батлахыг үүрэг болголоо. 2022-04-05

БНСУ-ын шүүхээс салсан найз охиноо хөнөөсөн этгээдэд 23 жилийн ял оноосон 2022-04-06

БНСУ-д нэг гишүүнтэй өрхийн тоо эрс нэмэгдэж байгаа 2022-04-06

БНСУ-ын “Samsung” группийн тэргүүний эзэмшиж буй хувьцаа 10.3 тэрбум ам.доллараар үнэлэгдсэн байна 2022-04-06

БНАСАУ-ын үүсгэн байгуулагчийн төрсөн өдрөөр цөмийн зэвсэг туршиж магадгүй  2022-04-07