Ким Ё Жон: БНСУ-ын Батлан хамгаалахын сайд Со Укийг “ухаангүй” хэмээн шүүмжлэв.

Ким Ё Жон: БНСУ-ын Батлан хамгаалахын сайд Со Укийг “ухаангүй” хэмээн шүүмжлэв.

БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Уны дүү Ким Ё Жон цэргийн хурцадмал байдлыг даамжруулж байна гэж БНСУ-ыг зэмлэн буруушаажээ. БНСУ-ын Батлан хамгаалахын сайд Умардад цохилт өгөх улсынхаа чадварын талаар ярьсны дараа тэрбээр ийнхүү мэдэгдсэн байна. 

Солонгосын төв цахилгаан мэдээний агентлагийн /KCNA/ нийтэлсэн мэдэгдэлд Ким Ё Жон, БНСУ-ын Батлан хамгаалахын сайд Со Укийг “ухаангүй” хэмээн шүүмжлээд, “өрссөн цохилт”-ын талаар хэлсэн үг нь Солонгос хоорондын харилцааг улам дордуулж байна гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.

Мөн "БНСУ болгоомжгүй үгийнхээ хариуд ноцтой аюул заналтай тулгарч болзошгүй” гэж Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны хэлтсийн орлогч дарга Ким Ё Жон мэдэгджээ. БНАСАУ-ын удирдагчийн ойрын туслах тэрбээр “Сөүл аюул гамшгаас сэргийлэхийг хүсвэл сахилга бат суух хэрэгтэй” гэж нэмж хэлсэн байна.

БНСУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй, консерватив үзэлт Юн Сок Ёлын тэргүүлсэн шинэ Засгийн газар ирэх сард байгуулагдах гэж буй үед Солонгос хоорондын харилцааны асуудалд хүчтэй нөлөө үзүүлдэг гэдгээрээ алдартай Ким Ё Жоны хатуу үгтэй мэдэгдэл гарч байна.

Баасан гарагт БНСУ-ын Батлан хамгаалахын сайд мэдэгдэхдээ, “Хэрэв Өмнөд рүү пуужин харвах тодорхой шинж байдал ажиглагдвал манай цэргүүд Умардын пуужин харвах цэгүүд, командлал, туслах байгууламжуудад “нарийвчилсан” цохилт өгөх чадвартай” гэсэн байна.

Өмнөд Солонгосыг АНУ-ын тэргүүлсэн НҮБ-ын хүчнүүд, Умард Солонгосыг БНХАУ, ЗХУ дэмжиж байсан 1950-1953 оны Солонгосын дайн найрамдлын гэрээ бус түр эвлэрэх гэрээнд гарын үсэг зурснаар дууссан учир хоёр Солонгос нь техникийн хувьд дайны байдалд байгаа юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Солонгосын цэргийн хоёр онгоц мөргөлджээ... 2022-04-01

БНСУ-ын “Samsung” утасны хэрэглэгчид өөрсдөө утсаа засдаг болно 2022-04-02

БНСУ-аас гадаад улс орон руу аялагчдын тоо огцом нэмэгджээ.  2022-04-03

БНСУ-ын "BTS" хамтлаг багагүй дуулиан дэгдээгээд байна. 2022-04-04

Хойд Солонгос Өмнөдийн гол гол цэгүүдийг “хайр найргүй” устгана  2022-04-04

Ким Ё Жон: БНСУ-ын Батлан хамгаалахын сайд Со Укийг “ухаангүй” хэмээн шүүмжлэв. 2022-04-04

БНСУ-ын шинээр сонгогдсон Ерөнхийлөгч хоёр улсын харилцааг стратегийн түвшинд бэхжүүлэх хүсэлтэй байгаа 2022-04-05

БНСУ-ын ерөнхийлөгч залгамжлагчийнхаа ажлын албыг нүүлгэх төсвийг батлахыг үүрэг болголоо. 2022-04-05

БНСУ-ын шүүхээс салсан найз охиноо хөнөөсөн этгээдэд 23 жилийн ял оноосон 2022-04-06

БНСУ-д нэг гишүүнтэй өрхийн тоо эрс нэмэгдэж байгаа 2022-04-06

БНСУ-ын “Samsung” группийн тэргүүний эзэмшиж буй хувьцаа 10.3 тэрбум ам.доллараар үнэлэгдсэн байна 2022-04-06