БНАСАУ-ын үүсгэн байгуулагчийн төрсөн өдрөөр цөмийн зэвсэг туршиж магадгүй 

БНАСАУ-ын үүсгэн байгуулагчийн төрсөн өдрөөр цөмийн зэвсэг туршиж магадгүй 

БНАСАУ-ын эрх баригчид дөрөвдүгээр сарын 15-ны өдөр буюу тус улсыг үүсгэн байгуулагчийн төрсөн өдрөөр цөмийн зэвсэг туршиж магадгүй гэж БНАСАУ-ын асуудал хариуцсан АНУ-ын тусгай төлөөлөгч Сун Ким лхагва гарагт мэдэгджээ.

Энэ оны эхээр пуужингийн олон туршилт явуулсан БНАСАУ гуравдугаар сарын 24-нд тив алгасагч баллистик пуужин туршилтаар харвасан юм. Энэ нь 2017 оны 11 дүгээр сараас хойш анх удаагаа ийм пуужин туршсан тохиолдол болсон байна. 

Мөн Пёньян 2017 оны есдүгээр сараас хойш цөмийн зэвсэг туршаагүй ч цөмийн туршилтаа үргэлжлүүлж магадгүй гэх таамаглал гарах болоод байна. Энэ оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр БНАСАУ-ыг үүсгэн байгуулагч бөгөөд одоогийн удирдагч Ким Жөн Уны өвөө Ким Ил Соны мэндэлсний 110 жилийн ой тохиох юм.

Мягмар гарагт БНАСАУ-ын албан ёсны хэвлэл мэдээллийн хэрэгслээр Ким Жөн Уны дүү Ким Ё Жон “Хэрэв Сөүл цэргийн сөргөлдөөнийг сонговол Пёньян цөмийн зэвсэг хэрэглэнэ” гэж мэдэгдсэнийг уламжилжээ.

Сун Кимийн хувьд Ким Ё Жоны хийсэн мэдэгдэлд санаа зовниж буйгаа илэрхийлээд, Пёньян өдөөн хатгасан шинж бүхий мэдэгдэл хийхийнхээ оронд Солонгосын хойгт тогтвортой байдлыг цогцлоохыг нухацтай авч үзэхэд анхаарна гэдэгт найдаж байна гэжээ.

Гэхдээ АНУ-ын төлөөлөгч Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа одоогоор Пёньянаас ямар ч хариу аваагүй байгааг хүлээн зөвшөөрсөн байна. Тэрбээр, “Тэднийг нааштай хариу өгнө гэдэгт миний бие найдсан хэвээр байгаа ч одоогоор ямар нэгэн хариу ирээгүй байна” гэж хэлжээ.

БНАСАУ, АНУ нь дипломат харилцаа тогтоогоогүй бөгөөд талуудын шууд хэлэлцээ Вашингтоны цөмийн зэвсгээс ангижрах шаардлага, Пёньяны хориг арга хэмжээг хөнгөвчлөх шаардлагууд хоорондоо зөрчилдсөний улмаас хоёр жил гаруйн турш зогсонги байдалд ороод байгаа юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-ын шинээр сонгогдсон Ерөнхийлөгч хоёр улсын харилцааг стратегийн түвшинд бэхжүүлэх хүсэлтэй байгаа 2022-04-05

БНСУ-ын ерөнхийлөгч залгамжлагчийнхаа ажлын албыг нүүлгэх төсвийг батлахыг үүрэг болголоо. 2022-04-05

БНСУ-ын шүүхээс салсан найз охиноо хөнөөсөн этгээдэд 23 жилийн ял оноосон 2022-04-06

БНСУ-д нэг гишүүнтэй өрхийн тоо эрс нэмэгдэж байгаа 2022-04-06

БНСУ-ын “Samsung” группийн тэргүүний эзэмшиж буй хувьцаа 10.3 тэрбум ам.доллараар үнэлэгдсэн байна 2022-04-06

БНАСАУ-ын үүсгэн байгуулагчийн төрсөн өдрөөр цөмийн зэвсэг туршиж магадгүй  2022-04-07

БНСУ-ын алдартай Реппэрд нэг жилийн хорих ял оноожээ. 2022-04-08

БНСУ-д суугаа монгол залуус “Монголдоо сайхан амьдармаар байна” жагсаалд нэгдлээ 2022-04-09

БНСУ-д COVID-19” халдварын 90.928 тохиолдол шинээр илэрсэн 2022-04-11

Ким Жөн Унд зориулж үзэсгэлэн нээжээ 2022-04-11

В.Зеленский БНСУ-аас цэргийн техник хэрэгслийн тусламж хүсжээ 2022-04-12