БНСУ-д нэг гишүүнтэй өрхийн тоо эрс нэмэгдэж байгаа
БНСУ-д нэг гишүүнтэй өрхийн тоо эрс нэмэгдэж байгаатай холбоотойгоор тус улсын Засгийн газар ганц бие хүмүүст хүүхэд үрчлүүлэхийг зөвшөөрөх хуулийн төслийг баталжээ.
Хууль зүйн яам Иргэний хууль болон Гэр бүлийн тухай хуулийг шинэчлэн найруулсан байна. Үүнд одоогоор зөвхөн гэрлэсэн хосууд хууль ёсоор хүүхэд үрчилж авч болно гэж заасан байдаг ажээ.
Хуулийн шинэчилсэн найруулгын дагуу 25 болон түүнээс дээш насны, хүүхдийг тэжээн тэтгэж, өсгөн хүмүүжүүлэх зохих боломжтой байх шаардлагуудыг хангасан ганц бие иргэд хүүхэд үрчлэх боломжтой байна.
Хууль зүйн яам нэмэлт, өөрчлөлтөө Үндэсний ассамблейд баасан гарагт батлуулахаар өргөн барина гэдгээ мэдэгджээ. Тус яам мөн хүүхэд үрчилж авах эцэг эхийн мэргэшлийн үнэлгээг ахиулсан байна.
БНСУ-д гэрлэхээс зайлсхийх, хойшлуулах хүмүүсийн тоо нэмэгдэж байгаагийн зэрэгцээ хүн ам хурдацтай хөгширч байгаатай холбоотойгоор нэг гишүүнтэй гэр бүл нь гэр бүлийн зохион байгуулалтын хамгийн түгээмэл хэлбэр болоод байна.
Солонгосын Статисткийн хорооны мэдээллээр нэг гишүүнтэй өрхийн тоо 2020 онд 6.64 саяд хүрсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 0.49 саяар өссөн үзүүлэлт болжээ. Мөн ийм өрхийн эзлэх хувь энэ онд шинэ дээд цэгтээ хүрч, нийт өрхийн 31.7 хувийг эзэлсэн байна. Өмнөх оны хувьд энэ үзүүлэлт 30.2 хувьтай байжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.