БНСУ-ын шүүхээс салсан найз охиноо хөнөөсөн этгээдэд 23 жилийн ял оноосон
Даваа гарагт (2022.04.04) БНСУ-ын шүүхээс салсан найз охиноо хөнөөсөн этгээдэд 23 жилийн ял оноосон тухай мэдээллээ.
27 настай Чо Хён Жин өнгөрсөн нэгдүгээр сард гэрийнхээ угаалгын өрөөнд экс найз бүсгүйгээ хэд хэдэн удаа хутгалан хөнөөсөн бөгөөд энэ үед түүний ээж өрөөндөө унтаж байжээ.
Сөүлийн Чонанд болсон уг хэргийн хохирогч эмнэлэгт хүргэгдэн эмчлүүлж байгаад нас барсан байна.
Тэжон хотын дүүргийн шүүхээс гэмт этгээдэд 23 жилийн хорих, таван жилийн тэнсэн харгалзах ял оноосон. Харин прокурорын зүгээс бүх насаар нь хорих ялаар шийтгэхийг шаардаж байгаа аж.
Чо Хён Жин байцаагдаж байх үедээ найз бүсгүй нь салахыг хүссэн учраас түүнийг хөнөөсөн гэдгээ хүлээн зөвшөөрсөн юм.
Цагдаа нар уг жигшүүрт хэргийн эзэн болон мэдээллийг сэрэмжлүүлэг болгох үүднээс олон нийтэд ил болгожээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.