БНСУ-ын “Samsung” группийн тэргүүний эзэмшиж буй хувьцаа 10.3 тэрбум ам.доллараар үнэлэгдсэн байна

БНСУ-ын “Samsung” группийн тэргүүний эзэмшиж буй хувьцаа 10.3 тэрбум ам.доллараар үнэлэгдсэн байна

БНСУ-ын “Samsung” группийн тэргүүн Ли Жэ Ёны эзэмшиж буй хувьцааны ханш унасныг үл харгалзан тэрбээр энэ оны эхний улиралд улсынхаа хамгийн чинээлэг хувьцаа эзэмшигчийн байр суурийг хадгалжээ.

Солонгосын “CXO” судалгааны хүрээлнгийн мэдээлснээр, Ли Жэ Ёны эзэмшиж буй хувьцаа гуравдугаар сарын эцсийн байдлаар 13.1 их наяд воноор /10.3 тэрбум ам.доллар/ үнэлэгдсэн байна. Энэ нь 2022 оны эхээр 14.2 их наяд вон байсантай харьцуулахад буурсан үзүүлэлт болжээ. 

“Samsung”-ийн тэргүүний араас “Kakao” корпорацийг үүсгэн байгуулагч, тэргүүн Ким Бём Су /11.4 их наяд вон/ хоёрдугаарт бичигдсэн бол жагсаалтын гуравдугаарт “Celltrion” эмийн компанийн хүндэт тэргүүн Со Чон Жин бичигджээ. Түүний хувьцаа 8.6 их наяд воноор үнэлэгдэж байна.

“CXO” хүрээлэнгийн мэдээллээр, БНСУ-ын 72 конгломератын 33 тэргүүний хувьцааны үнэ цэн дээр дурдсан хугацаанд 7.5 хувиар буурч, 59.8 их наяд вонд хүрсэн байна. Түүнээс “HDC Hyundai Development” үл хөдлөх хөрөнгийн компанийн тэргүүн Чун Мон Гюгийн хувьцаа хамгийн ихээр буюу 28.7 хувиар буурч, 202.3 их наяд вон болжээ. Харин “SeAH Steel Holdings” компанийн тэргүүн Ли Сун Хюны хувьцаа хамгийн ихээр өсөж, 111.3-аас 131.4 их наяд вонд хүрчээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Ким Ё Жон: БНСУ-ын Батлан хамгаалахын сайд Со Укийг “ухаангүй” хэмээн шүүмжлэв. 2022-04-04

БНСУ-ын шинээр сонгогдсон Ерөнхийлөгч хоёр улсын харилцааг стратегийн түвшинд бэхжүүлэх хүсэлтэй байгаа 2022-04-05

БНСУ-ын ерөнхийлөгч залгамжлагчийнхаа ажлын албыг нүүлгэх төсвийг батлахыг үүрэг болголоо. 2022-04-05

БНСУ-ын шүүхээс салсан найз охиноо хөнөөсөн этгээдэд 23 жилийн ял оноосон 2022-04-06

БНСУ-д нэг гишүүнтэй өрхийн тоо эрс нэмэгдэж байгаа 2022-04-06

БНСУ-ын “Samsung” группийн тэргүүний эзэмшиж буй хувьцаа 10.3 тэрбум ам.доллараар үнэлэгдсэн байна 2022-04-06

БНАСАУ-ын үүсгэн байгуулагчийн төрсөн өдрөөр цөмийн зэвсэг туршиж магадгүй  2022-04-07

БНСУ-ын алдартай Реппэрд нэг жилийн хорих ял оноожээ. 2022-04-08

БНСУ-д суугаа монгол залуус “Монголдоо сайхан амьдармаар байна” жагсаалд нэгдлээ 2022-04-09

БНСУ-д COVID-19” халдварын 90.928 тохиолдол шинээр илэрсэн 2022-04-11

Ким Жөн Унд зориулж үзэсгэлэн нээжээ 2022-04-11