БНСУ-д "Хөндий дэх аллага" хэмээн нэрлэгдээд байгаа гэмт хэргийн сэжигтэнүүдийг баривчилжээ

БНСУ-д "Хөндий дэх аллага" хэмээн нэрлэгдээд байгаа гэмт хэргийн сэжигтэнүүдийг баривчилжээ

"Хөндий дэх аллага" хэмээн нэрлэгдээд байгаа гэмт хэргийн сэжигтнээр эрэн сурвалжлагдаж байгаа И Ин Э болон Жо Хён Сү нарыг Гоян дахь нэгэн оффисоос баривчилжээ. 

Тэднийг сэжигтэн И Ин Эгийн нөхрийн амь насны даатгал болох 800 сая воныг авахын тулд хөнөөсөн хэрэгт сэжиглэн хайж байсан бөгөөд тэдний тухай мэдээллийг И Ин Эгийн аав цагдаа нарт өгсөн байна. Сэжигтэн И-гийн аав цагдаа учир тэднийг цаашид хамгаалж чадахгүйд хүрсэн учир ийнхүү байршлыг нь илчлэхээр шийдсэн гэнэ. 

Сэжигтнүүдийг энэ сарын 16-ны өдөр баривчилсан бөгөөд уг хэргээс гадна өөр хэд хэдэн хэрэгт буруутгахаар төлөвлөж байгаа аж. 

И Ин Э нөхрөө нас барахаас дөрвөн сарын өмнө хоолонд нь загасны хор хийж, үүнээс нэг сарын дараа цөөрөм рүү түлхэхийг оролдож байсан нь тогтоогдсон. Мөн өмнө нь үерхэж байсан залуу нь Тайландад усанд сэлж байхдаа нас барсан бөгөөд учир шалтгааныг нь тодруулахаар тус улсын цагдаа нартай холбогдоод байгаа аж.

И Ин Эгийн үерхэж байсан залуус бүгд амь насны даатгал хийлгэж, учир битүүлгээр амиа алдсан нь олны анхаарлыг багагүй татаж буй. Жо Хён Сү нь И Ин Эгийн нууц амраг бөгөөд хамтдаа зугтаж байгаад ийн баригдсан байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.