Ким Жөн Ун: Солонгос хоорондын харилцаа сайжрах боломжтой 

Ким Жөн Ун: Солонгос хоорондын харилцаа сайжрах боломжтой 

БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Инд хаягласан захидалдаа талуудын аль аль нь тууштай хүчин чармайлт гаргавал Солонгос хоорондын харилцаа хүсэж байгаачлан сайжрах боломжтой гэж тэмдэглэснийг Хөх ордон өнөө өглөө уламжилжээ.

Мүн Жэ Иний хувьд “БНАСАУ АНУ-тай яриа хэлэлцээгээ шуурхай үргэлжлүүлж, БНСУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Юн Сок Ёлийн Засгийн газартай хэлэлцээ өрнүүлэхэд хүчин чармайлт гаргах хэрэгтэй” хэмээн Ким Жөн Унд илгээсэн захидалдаа бичсэн гэж ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Пак Кюн Ми сэтгүүлчдэд мэдээлсэн байна.

Өнөө өглөө БНАСАУ-ын Төв цахилгаан мэдээний агентлаг /KCNA/ хоёр удирдагч хоорондоо захидал солилцсон талаар мэдээлсэн бөгөөд талууд “тууштай хүчин чармайлт” гаргаснаар Солонгос хоорондын харилцаа “сайжран хөгжинө” гэдэгт санал нэг байгаагаа илэрхийлсэн гэдгийг цохон тэмдэглэжээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.