Korean Air компанид өчигдөр Оросын гаалийн албанаас торгууль оноов.

Korean Air компанид өчигдөр Оросын гаалийн албанаас торгууль оноов.

Өмнөд Солонгосын үндэсний агаарын тээвэрлэгч Korean Air компанид өчигдөр Оросын гаалийн албанаас 110 тэрбум воны ($89 сая) торгууль оноожээ.

Уг торгууль нь жил гаруйн өмнө тус компанийн нисэх онгоц Москва хотоор дамжин өнгөрөхдөө хөөрөх зөвшөөрөл авалгүй ниссэнтэй холбоотой гэнэ.

Тухайлбал өнгөрсөн оны хоёрдугаар сарын 22-ны өдөр Korean Air компанийн KE529 дугаартай ачааны нисэх онгоц Инчоноос Франкфуртийн чиглэлд нисэх замдаа Москвад түр газардаж байжээ. Харин цааш нисэхдээ Шереметьево олон улсын нисэх буудлын гаалийн албанаас хөөрөх зөвшөөрлөө авалгүй ниссэн гэж буруутгасан байна. Korean Air компани онгоц нь тухайн үед зөвшөөрөл авч ниссэнийг батлаад үндэслэлгүй торгуулийг цуцлуулахын тулд боломжит бүх арга хэмжээг авч тэмцэхээ мэдэгджээ.

Украины дайнтай холбоотой Өрнөдийн орнуудын тавьсан эдийн засгийн хориг арга хэмжээний үр дүнд Оросын тал санхүүгийн хямралд орсон нь ийм өндөр торгууль оногдуулах шалтгаан болсон байх гэж салбарын мэргэжилтнүүд тайлбарлаж байна.

Эх сурвалж: Yonhap News

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.