БНАСАУ-д ковидоор өвчлөгсдийн 99.99 хувь нь эдгэрчээ
БНАСАУ-д өнгөрсөн 24 цагийн хугацаанд гурван хүн ковидын халдвараар оношлогджээ.
Ардчилсан Солонгосын Цахилгаан мэдээний төв агентлагийн мэдээлснээр БНАСАУ-д өнгөрсөн дөрөвдүгээр сарын сүүлчээс хойш нийт 4.77 сая хүн өвчилсөн байна.
Тус улсад халуурах шинж тэмдэг гэж нэрлэгдэж байгаа энэ өвчнөөр өвчлөгсдийн 99.99 хувь нь эдгэрчээ.
Хойд Солонгост ковидын халдварын голомт нь Өмнөд Солонгостой хиллэдэг тосгон байсан тухай мэдээлсэн билээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.