БНСУ Индонез улсад хийх хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлнэ.
Индонезийн Ерөнхийлөгч Жоко Видодо БНХАУ, Япон улсуудад айлчлал хийснийхээ дараа пүрэв гарагт Өмнөд Солонгост айлчилж, тус улсын Ерөнхийлөгч Юн Сок Ёль-той хэлэлцээ хийв.
БНСУ, Индонез хоёр орон Индонез улсын шинэ нийслэл хот болох Нусантара хотын дэд бүтэц, усан хангамжийн салбарт хамтын ажиллагааг эхлүүлсэн байна.
Жоко Видодо энэ удаагийн айлчлал нь БНСУ-ын зүгээс Индонез улсад хийх хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх, ялангуяа цахилгаан автомашины үйлдвэрлэлд хийх хөрөнгө оруулалт нэмэгдэхэд тустай хэмээн найдаж байгаа аж.
БНСУ-ын Засгийн газар Индонезийн нийслэлийг нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөөнд оруулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, өөрийн орны аж ахуйн нэгжүүдийг Индонезийн шинэ нийслэл хотын дижитал дэд бүтцэд идэвхтэй оролцохыг дэмжинэ гэжээ.
Түүнчлэн Нусантара хотод БНСУ-ын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор 2019 онд байгуулсан 32 тэрбум ам.долларын гэрээг шинэчлэхээр хоёр улс тохиролцсон байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.