БГСУ-д PSY-ийн тоглолтод ажилласан монгол ажилтан амиа алджээ
Өчигдөр буюу долоодугаар сарын 31-ний өдөр БНСУ-ын дуучин PSY-ийн “Summer swag” тоглолтын тайзны ард ажиллаж байсан Монгол Улсын иргэн амь насаа алдсан хэрэг гарчээ.
Энэ хэрэг орон нутгийн цагаар 16.00 цагт гарсан бөгөөд монгол ажилтан тайзны лэд дэлгэцийг буулгахаар ажиллаж байжээ. Талийгаач нь тус тоглолтын арын албанд цагийн ажил хийж байхдаа 20 метрийн өндрөөс унаж амь насаа алдсан байна.
Энэ хэргийг Гангвон мужийн цагдаагийн газраас шалгаж байгаа ч ослын шалтгааныг одоогоор тогтоогоогүй байгаа аж. Харин энэхүү ослын талаар PSY-ийн агентлаг мэдэгдэл гаргаж, талийгаачийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлсэн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.