"Hyuindai Motor" компани 100.000 км-ээс дээш зам туулсан машин худалдаалахгүй

"Hyuindai Motor" компани 100.000 км-ээс дээш зам туулсан машин худалдаалахгүй

БНСУ-ын "Hyundai Motor" хэрэглэгчдэдээ боломжийн үнэтэй хуучин автомашин борлуулах бизнес эхлүүлэхээр болсон тухайгаа албан ёсоор мэдэгджээ. 

Hyundai-ийн гэрчилгээтэй хуучин автомашины борлуулалт аравдугаар сарын 24-өөс эхэлнэ. Тус компани 2020 онд хуучин автомашины зах зээлд орж, орлогын урсгалаа төрөлжүүлэх төлөвлөгөөгөө зарласан. Хуучин машин худалдаж авахаас эхлээд хэрэглэгчдэд борлуулах хүртэлх бүхий л үйл явцыг тус компани хариуцан ажиллах бөгөөд хуучин машин худалдан авах сонирхолтой байгаа хүмүүсийн үл итгэх байдлыг намжаах том алхам болно хэмээн онцолсон байна. 

Өнгөрсөн онд 2.38 сая гаруй хуучин машин зарагдсан бол шинээр бүртгэгдсэн автомашины тоо үүнээс 1.4 дахин бага байжээ. Тухайн онд зарагдсан хуучин машины 38 орчим хувь буюу 900.000 орчим нь Hyuindai болон Genesis маркын автомашин байсан аж. 

"Hyundai Motor" энэ оны сүүл гэхэд 5000 ширхэг хуучин автомашин борлуулах зорилт тавьж, цаашид нэмэгдүүлэхээр төлөвлөөд байна. Хуучин машин борлуулах онлайн платформ ажиллуулснаар хэрэглэгчдэд боломжийн үнийн дүнг санал болгох боломжтой болох гэнэ. Ингэхдээ 100.000 км-ээс дээш зам туулсан, таваас дээш жил ашигласан машин худалдаалахгүй байхаар шийдвэрлэжээ. Мөн осолд орсон тээврийн хэрэгслийг худалдаанд гаргахгүй гэдгээ амласан байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-ын компаниуд Tesla-гийн цэнэглэх технологийг нэвтрүүлнэ 2023-10-09

БНСУ-д суугаа Элчин сайдын яамны дипломатч согуутаагаар тээврийн хэрэгсэл жолоодсон байж болзошгүй 2023-10-11

БНСУ-ын алдартай юүтүбэр Ким Юн Ху нас баржээ 2023-10-12

Өмнөд Солонгосын цэргийн томоохон сургуулилалт ирэх долоо хоногт эхэлнэ 2023-10-15

"Монголд үйлдвэрлэв-2023 БНСУ-д” дөрөв дэх удаагийн үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байна 2023-10-23

"Hyuindai Motor" компани 100.000 км-ээс дээш зам туулсан машин худалдаалахгүй 2023-10-23

БНСУ АНУ болон Японтой анх удаа агаарын цэргийн хамтарсан сургуулилалт хийлээ 2023-10-24

БНСУ-д МАМФ олон улсын соёлын наадам болов. 2023-10-24

БНСУ-ын Гёнги аймгийн Онцгой байдлын албанаас Монгол улсад галын болон түргэн тусламжийн машин хандивлав 2023-10-30

БНСУ-д оргил цагуудаар суудалгүй метро явуулдаг болно  2023-11-01

БНСУ-д “Тэмүүжин-Өрлөг” сургуулийн багш, сурагчид зочиллоо. 2023-11-01