БНСУ-д МАМФ олон улсын соёлын наадам болов.

БНСУ-д МАМФ олон улсын соёлын наадам болов.

БНСУ-ын Өмнөд Кёнсан мужийн Чангвон хотноо энэ сарын 22-ны өдөр МАМФ олон улсын соёлын наадмыг Өмнөд Кёнсан мужийн гадаад иргэдийг дэмжих төв болон Чангвон хотын захиргаа, тус хотын соёлын сангаас зохион байгуулав.
 
Чангвон хотын захиргаанаас 2005 оноос хойш дэлхийн улс орнуудын түүх соёлыг БНСУ-д сурталчлан таниулж, түгээн дэлгэрүүлэх зорилгоор сурталчилгааны арга хэмжээг улс улсын цувралаар зохион байгуулдаг уламжлалтай.

Наадмын нээлтэд БНСУ-д суугаа ДТГ-ын тэргүүнүүд болон тус хотын захирагч Хун Нам Пью, Элчин сайдын яамны Түр хамаарагч Ж.Оюунбаатар, Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ тэргүүтэй албаны төлөөлөгчид оролцов. 

Нээлтийн арга хэмжээний үеэр улс орнуудын онцлогийг харуулсан баярын жагсаал, орон тус бүрийн бэсрэг наадам, соёлын арга хэмжүүнүүд болов. Мөн Булган аймгийн Хөгжимт жүжгийн театрын уран бүтээлчид язгуур урлагийн дээжээс тоглож сонирхуулав.
  
Монголын бэсрэг наадмын үеэр монгол гэр, соёл, монгол хувцас танилцуулж, бөхийн барилдаан, нум сумын харваа, шагайн наадгай, гар барилдаан, монгол үндэсний бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа зэрэг тэмцээн уралдаан болов.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-ын алдартай юүтүбэр Ким Юн Ху нас баржээ 2023-10-12

Өмнөд Солонгосын цэргийн томоохон сургуулилалт ирэх долоо хоногт эхэлнэ 2023-10-15

"Монголд үйлдвэрлэв-2023 БНСУ-д” дөрөв дэх удаагийн үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байна 2023-10-23

"Hyuindai Motor" компани 100.000 км-ээс дээш зам туулсан машин худалдаалахгүй 2023-10-23

БНСУ АНУ болон Японтой анх удаа агаарын цэргийн хамтарсан сургуулилалт хийлээ 2023-10-24

БНСУ-д МАМФ олон улсын соёлын наадам болов. 2023-10-24

БНСУ-ын Гёнги аймгийн Онцгой байдлын албанаас Монгол улсад галын болон түргэн тусламжийн машин хандивлав 2023-10-30

БНСУ-д оргил цагуудаар суудалгүй метро явуулдаг болно  2023-11-01

БНСУ-д “Тэмүүжин-Өрлөг” сургуулийн багш, сурагчид зочиллоо. 2023-11-01

БНСУ-ын цагдаа мөнгө хүүлэгч бүлэг этгээдүүдийг баривчилжээ. 2023-11-01

БНАСАУ дэлхийн хамгийн хүчирхэг цөмийн хүчнийг амжилттай байгуулсан гэв 2023-11-06