БНСУ-д аялж яваад далайд унасан монгол эмэгтэйг цагдаа нар аварчээ

БНСУ-д аялж яваад далайд унасан монгол эмэгтэйг цагдаа нар аварчээ

БНСУ-д аялж явсан Монгол Улсын иргэн А Пусан хотын далайн эрэг орчимд хөл алдан унахдаа гурван сая вон бэлнээр хийсэн "Louis Vuitton" брэндийн цүнхээ далайд алдсаныг тус улсын далайн эргийн цагдаагийн ажилчид гаргаж өгчээ.

Тодруулбал:

Энэ сарын 5-ны өдөр БНСУ-ын Пусан хотын цагдаагийн албанаас мэдээлснээр тус улсад аялж явсан 50 орчим насны монгол эмэгтэй А нь гуравдугаар сарын 5-ны өдрийн 14:45 цагийн орчимд Суёнгу эргийн ойролцоо далайн эргээр явж байгаад хөл алдан далайд унасан ба өөрөө гарч чадсан ч дотроо гурван сая вон бүхий "Louis Vuitton" брэндийн цүнхээ тулгуур ханын ойролцоо таван метрийн гүнд далайд унагасан алдсан байна. 

БНСУын цагдаагийн түрүүч До Гван Хогоор ахлуулсан тэнгисийн эргийн цагдаагийн бие бүрэлдэхүүн

БНСУын цагдаагийн түрүүч До Гван Хогоор ахлуулсан тэнгисийн эргийн цагдаагийн бие бүрэлдэхүүн

Цүнх далайн эргийн бэхэлгээний хананы ойролцоо унасан ба монгол иргэн н.А тэр дор нь цагдаагийн байгууллагаас тусламж хүсчээ. Мэдээллийн дагуу ХУД-ийн Гванмин дүүргийн цагдаагийн алба хаагчид чадварлагаар ажиллаж, Тэнгисийн явган цэргийн ангийн ахмад дайчин, түрүүч До Гван Хо олс ашиглан далайн руу орж монгол эмэгтэйн цүнхийг авч чадсан байна.

Гванмин дүүргийн цагдаагийн ажилтны мэдээлснээр, "Монгол иргэн маш их сандарч, айсан байсан ба бидэнд маш олон удаа талархснаа илэрхийлж байсан. Мөн бид энэхүү ажиллагааг бичлэг болгон инстаграмд нийтлэхээр төлөвлөж байгаа" гэжээ. 

Эх сурвалж: https://isee.mn/n/63046

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-ЫН MBC ТЕЛЕВИЗТЭЙ “ХӨХ БААВГАЙ” ХӨТӨЛБӨРТ ХАМТРАН АЖИЛЛАНА 2024-03-30

БНСУ-Д МОНГОЛ УЛСЫГ СУРТАЛЧЛАХ “GO MONGOLIA” АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО. 2024-03-31

БНСУ-ын Ерөнхийлөгч Юн  Сог Ёль эмч нартай яриа хэлэлцээ хийхэд засгийн газар бэлэн гэв. 2024-04-01

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-ын Ерөнхий сайд Хан Дог Сүтэй уулзав 2024-04-02

БНСУ-ын ахмад жүжигчин Сон Мин Хён таалал төгсжээ.  2024-04-08

БНСУ-д аялж яваад далайд унасан монгол эмэгтэйг цагдаа нар аварчээ 2024-04-08

БНСУ тагнуулын зориулалттай хоёр дахь хиймэл дагуулыг “Falcon 9” пуужингаар хөөргөжээ 2024-04-09

БНСУ-ын Элчин сайд аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагаанд анхаарахаа илэрхийлэв 2024-04-09

БНСУ-д парламентын сонгууль эхэллээ. 2024-04-10

БНСУ-д сонгуулиар Ардчилсан нам болон эвссэн намууд парламентад олонхын суудлыг авах төлөвтэй байна 2024-04-10

БНСУ-ын парламентын сонгуулиар Ардчилсан нам олонх болжээ. 2024-04-11