БНСУ-ын ахмад жүжигчин Сон Мин Хён таалал төгсжээ. 

БНСУ-ын ахмад жүжигчин Сон Мин Хён таалал төгсжээ. 

БНСУ-ын ахмад жүжигчдийн нэг Сон Мин Хён 70 насандаа таалал төгсжээ. 

Тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгсэлд мэдээлснээр жүжигчин Сон Мин Хён цөсний хорт хавдар гэх оноштойгоор эмчлүүлж байгаад ийнхүү таалал төгссөн байна. Тэрээр өмнө нь нь элэгний хорт хавдраар өвчилж, 4 удаа хагалгаанд орж, уг өвчнөө ялан дийлсэн ч цөсний хорт хавдар өвчний өмнө ийнхүү хүчин мөхөстжээ. 

Талийгаач Сон Мин Хён 1966 онд жүжигчний гараагаа хүүхдийн жүжигт тоглон эхлүүлж байжээ. Бидний сайн мэдэх "The Legend", "Sky Castle", "Hot Stove League", "Mr.Queen" зэрэг уран бүтээлүүдэд оролцон тоглосон тэрээр 2007-2019 оны хооронд нийт 17 улирал үзэгчдийн хүртээл болгосон "Rude Miss Young-ae" хэмээх кинонд Ян Эгийн аавын дүрд тоглосон байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-д бүх нийтийн сонгуулийн кампанит ажил албан ёсоор эхэлжээ  2024-03-29

БНСУ-ЫН MBC ТЕЛЕВИЗТЭЙ “ХӨХ БААВГАЙ” ХӨТӨЛБӨРТ ХАМТРАН АЖИЛЛАНА 2024-03-30

БНСУ-Д МОНГОЛ УЛСЫГ СУРТАЛЧЛАХ “GO MONGOLIA” АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО. 2024-03-31

БНСУ-ын Ерөнхийлөгч Юн  Сог Ёль эмч нартай яриа хэлэлцээ хийхэд засгийн газар бэлэн гэв. 2024-04-01

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-ын Ерөнхий сайд Хан Дог Сүтэй уулзав 2024-04-02

БНСУ-ын ахмад жүжигчин Сон Мин Хён таалал төгсжээ.  2024-04-08

БНСУ-д аялж яваад далайд унасан монгол эмэгтэйг цагдаа нар аварчээ 2024-04-08

БНСУ тагнуулын зориулалттай хоёр дахь хиймэл дагуулыг “Falcon 9” пуужингаар хөөргөжээ 2024-04-09

БНСУ-ын Элчин сайд аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагаанд анхаарахаа илэрхийлэв 2024-04-09

БНСУ-д парламентын сонгууль эхэллээ. 2024-04-10

БНСУ-д сонгуулиар Ардчилсан нам болон эвссэн намууд парламентад олонхын суудлыг авах төлөвтэй байна 2024-04-10