진에어, 무안공항서 몽골 정기선 취항
Шинэ агаарын тээвэрлэгч авиа компани шинэ нислэгийн чиглэлээ нээж, анхны нислэгээ үйлдлээ.
Тодруулбал БНСУ-ын "Jin Air" авиа компанийн Муан-Улаанбаатар чиглэлийн анхны нислэг өнгөрсөн шөнө буюу 2024 оны 5 сарын 9-ний 00:10 цагт “Чингис Хаан” олон улсын нисэх буудалд амжилттай газардсан болохыг мэдээллээ.
Тус компани БНСУ-ын Муан хот, Улаанбаатар чиглэлд долоо хоногийн Лхагва, Бямба гараг бүрд 9 сарыг хүртэл нислэг үйлдэх аж.
"Jin Air" компанийн агаарын хөлөг Муан олон улсын нисэх буудлаас орон нутгийн цагаар 21:30 цагт хөөрч, 00:30 цагт Улаанбаатарт буух ба 01:30 цагт Улаанбаатараас хөөрч, 05:50 цагт БНСУ-д буух хуваарьтай байна.
Монгол, БНСУ-ын Засгийн газар хоорондын Агаарын харилцааны ээлжит хэлэлцээр энэ оны 2 сард болж, нислэгийн тоог нэмэгдүүлэхээр болсноор "Jin Air" компани Муан, Улаанбаатарын хооронд шууд нислэг үйлдэх эрхийг авсан байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.