БНСУ-ын Инчон хотод байрлах монгол каргоны газар баривчилгаа орсон

БНСУ-ын Инчон хотод байрлах монгол каргоны газар баривчилгаа орсон

БНСУ-ын Хууль зүйн яамнаас 2024 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөс зургаадугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд хууль бусаар оршин суугаа гадаад иргэд болон тэдгээртэй холбоотой үүсэж буй хар тамхи зэрэг гэмт хэрэгтэй тэмцэх зорилгоор ээлжит шалгалтын аяныг эхлүүлж байгаагаа зарласан.

Тэгвэл дээрх баривчилгаатай холбогдуулан өнгөрсөн долоо хоногт БНСУ-ын Инчон хотод байрлах монгол каргоны газар баривчилгаа орсон байна. Мөн айл нүүлгэлтийн ажил эрхэлдэг монголчуудыг ажлын байрнаас нь баривчилсан гэж албан бус эх сурвалж мэдээллээ.

 

Эх сурвалж: http://imedee.mn/n/64531

 

 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.