БНСУ-ын ерөнхийлөгч Юн Сок Ёолын хадам ээж өршөөлөөр суллагджээ.

БНСУ-ын ерөнхийлөгч Юн Сок Ёолын хадам ээж өршөөлөөр суллагджээ.

БНСУ-ын ерөнхийлөгч Юн Сок Ёолын хадам ээж Чой Юн Сүний хоригдох хугацаа ирэх долдугаар сарын 20-нд дуусах байсан ч хоёр сарын өмнө өршөөлөөр суллагджээ.

БНСУ-ын ерөнхийлөгч Юн Сок Ёолын хадам ээж Чой Юн Сүн хуурамч бичиг баримт үйлдсэн хэргээр ял сонссон байсан болов ч энэ сарын 14-ний өдөр суллагдсан байна.

Чой Юн Сүн нь 2013 оны дөрөвдүгээр сараас аравдугаар сар хүртэл Докон-донг, Жунгвон-гу, Соннам-си, Кёнгидо мужуудад газар худалдан авах явцад дөрвөн удаа хуурамч гэрчилгээ  үйлдсэн хэргээр 2021 онд шүүхээс ял сонссон. Шүүхээс түүнд нэг жилийн хорих ял оноогоод байсан ба энэ оны долдугаар сард суллагдах байсан байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.