“Увертюра” хамтлагийн “Монгол соёл” хэмээх онлайн тоглолт болно

“Монгол соёл” хэмээх онлайн тоглолтын талаарх хэвлэлийн хурал энэ сарын 18-нд Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн хурлын танхимд болно.
“Монголын Соёлын аялал жуулчлалын холбоо” ТББ-аас санаачлан 2020 оноос эхлэн 5 жилийн хугацаанд хэрэгжүүлэх “Монгол өв соёлын цогцолбор” байгуулах төслийг танилцуулах болон тус төслийн элч монгол поп опера “Увертюра” хамтлагийн “Монгол соёл” хэмээх онлайн тоглолтын тухай хэвлэлийн хурал ирэх даваа гарагийн 13 цагт Улаанбаатар төв номын санд зохион байгуулах юм.
“Монгол өв соёлын цогцолбор” нь монголчуудын оюун санаа, ухаан бодлоос ундарч, мянга мянган жилийн турш өвлөгдсөн Их өв соёлыг 7 ай савын хүрээнд цогцлоон байгуулах, өнөөгийн Монгол Улсын 21 аймаг, Нийслэлийн 9 дүүргийн соёл, байгаль, түүхийн онцлог агуулгыг нэгэн дор цогцлоон бүтээж хүүхэд, залуус, нийслэлийн иргэд төдийгүй монголын нийт ард түмэн, гадаад, дотоодын жуулчдад дэлгэн үзүүлж, түгээн дэлгэрүүлж, өвлүүлэн үлдээх зорилготой юм. Цогцолборыг байгуулах төслийг олон нийтэд ийнхүү нээлттэй танилцуулахаар болжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.