ДЭМБ: Коронавирус 4-5 жилийн дараа бүрэн хяналтад орно

ДЭМБ: Коронавирус 4-5 жилийн дараа бүрэн хяналтад орно

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ахлах эрдэмтэн Сумъяа Сваминатан коронавирусийг дэлхийн дахин 4-5 жилийн бүрэн хяналтад оруулна гэдгийг анхаарууллаа.

“Би 4-5 жилийн коронавирусийг хяналтад авна гэж хэлэхээр байна. Учир нь вакцины судалгаа, сүргийн дархлаа үүсэх, эсрэг биет тогтох үйл явцыг ажиглаад ийм дүгнэлтэд хүрлээ” гэж ДЭМБ-ын ахлах эрдэмтэн Сумъяа Сваминатан ярьжээ.

Гэхдээ энэ хооронд магадгүй үүнээс ч богино хугацаанд хяналтад оруулах боломжтой гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна. Одоогоор дэлхий даяар 100 гаруй газар оронд вакцин бүтээх судалгаа өрнөж байгаа бөгөөд АНУ-д аль хэдийнээ хүн дээр туршаад эхэлсэн билээ.

Харин Их Британи судалгаагаа энэ онд багтаан дуусах, магадгүй шинэ оноос өмнө хүн амдаа вакцинжуулах төлөвлөгөө боловсруулсан юм.

Хэдийгээр вакцин зохион бүтээгдээд олон нийтэд тарьсан ч үр дүнд хүрэх эсэх нь эргэлзээтэй гэдгийг Харвардын эрдэмтэд хэлж байна. Учир нь коронавирус мутацид орох, өөр төрлийн омог үүсгэн халдварласан тохиолдолд үр дүнгүй байхыг анхаарууллаа.

Эх сурвалж: Lancs.live

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Азийн хөгжлийн банкнаас 233 сая ам.долларын зээл авлаа 2020-05-14

Олон улсын байгууллагууд Рио Тинто компанид шаардлага хүргүүллээ 2020-05-14

Халдварын шинж тэмдэггүй муурнаас бусад мууранд халдвар дамжжээ 2020-05-14

Халдварыг зогсооход хамгийн хэцүү байх орнуудыг нэрлэжээ 2020-05-14

“Увертюра” хамтлагийн “Монгол соёл” хэмээх онлайн тоглолт болно 2020-05-14

ДЭМБ: Коронавирус 4-5 жилийн дараа бүрэн хяналтад орно 2020-05-14

АХБ-ны 30 саяын нэмэлт санхүүжилтээр эмнэлгийн тоног төхөөрөмжийг сайжруулна 2020-05-14

Афганистаны зүүн нутагт болсон дэлбэрэлтийн хариуцлагыг "Талибан" хөдөлгөөн хүлээжээ 2020-05-14

Мьянмарын парламентын 500 гаруй гишүүнд коронавирусний шинжилгээ хийжээ 2020-05-14

ОХУ-д өдөрт илэрсэн халдварын тохиолдлын тоо буурчээ 2020-05-14

Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн Засаг дарга нарыг МАН-ын Бага хуралд оролцохгүй байх үүрэг өглөө 2020-05-14