АХБ-ны 30 саяын нэмэлт санхүүжилтээр эмнэлгийн тоног төхөөрөмжийг сайжруулна

АХБ-ны 30 саяын нэмэлт санхүүжилтээр эмнэлгийн тоног төхөөрөмжийг сайжруулна

АХБ-наас олгож буй 30 сая ам.долларын нэмэлт санхүүжилтээр Улаанбаатар хотод эм, нэмнэлгийн хэрэгслийн төвлөрсөн агуулах барина.

АХБ-наас "COVID-19"-ийн цар тахлын эсрэг бэлэн байдал болон хариу арга хэмжээг дэмжих зорилгоор манай улсад эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх төсөл хэрэгжүүлж байгаа. Энэ төсөлд нэмж 30 сая ам.долларын санхүүжилт олгохоор болсноо мэдэгдээд байна. 

АХБ-ын Монголд дахь суурин төлөөлөгч Павит Рамачандран, "Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5" төсөлд олгож буй нэмэлт санхүүжилтээр эмнэлгийн тоног төхөөрөмжүүдийг сайжруулахаа мэдэгдэж байна. Ингэснээр учирч болох эрсдэлд бэлтгэлтэй бэлэн байж, халдвар гарвал тархаахгүй байлгах чухал нөлөөтэйг онцолсон юм. 

Тодруулбал, улсын хэмжээний 2 болон 3 дахь шатлалын эмнэлгүүдийн ариутгал, халдваргүйжүүлэлтийн тасгуудыг шинэчилж, "COVID-19"-ийн халдварыг оношлох, эмчлэх чадварыг дээшлүүлж сайжруулах, үүний дотор эрчимт эмчилгээний болон яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэх чадамжийг дээшлүүлэх юм. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Олон улсын байгууллагууд Рио Тинто компанид шаардлага хүргүүллээ 2020-05-14

Халдварын шинж тэмдэггүй муурнаас бусад мууранд халдвар дамжжээ 2020-05-14

Халдварыг зогсооход хамгийн хэцүү байх орнуудыг нэрлэжээ 2020-05-14

“Увертюра” хамтлагийн “Монгол соёл” хэмээх онлайн тоглолт болно 2020-05-14

ДЭМБ: Коронавирус 4-5 жилийн дараа бүрэн хяналтад орно 2020-05-14

АХБ-ны 30 саяын нэмэлт санхүүжилтээр эмнэлгийн тоног төхөөрөмжийг сайжруулна 2020-05-14

Афганистаны зүүн нутагт болсон дэлбэрэлтийн хариуцлагыг "Талибан" хөдөлгөөн хүлээжээ 2020-05-14

Мьянмарын парламентын 500 гаруй гишүүнд коронавирусний шинжилгээ хийжээ 2020-05-14

ОХУ-д өдөрт илэрсэн халдварын тохиолдлын тоо буурчээ 2020-05-14

Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн Засаг дарга нарыг МАН-ын Бага хуралд оролцохгүй байх үүрэг өглөө 2020-05-14

Оюуны өмчийн газраас 101 бүтээлд патент олгожээ 2020-05-14