МАН-ын Бага хурал 84.6 хувийн ирцтэй эхэллээ

МАН-ын Бага хурал 84.6 хувийн ирцтэй эхэллээ

УИХ-ын 2020 оны ээлжит сонгууль ирэх зургаадугаар сарын 24-нд болно. Энэ удаагийн ээлжит сонгуульд улс төрийн 15 нам, дөрвөн эвсэл оролцохоо мэдэгдсэн билээ. Тэгвэл нам, эвслүүд хуульд зааснаар өнөөдрийн /2020.05.16/ дотор нэр дэвшигчдээ тодруулж, Сонгуулийн ерөнхий хороонд албан ёсоор хүргүүлэх ёстой. 

Энэ хүрээнд өнөөдөр /2020.05.16/ МАН-ын Бага хурал 10:00 цагаас Тусгаар тогтнолын ордонд товлогдсон. Тэгвэл дөнгөж сая МАН-ын Бага хурал 84.6 хувийн ирцтэй эхэллээ.  

Хурлыг УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин даргалж байна. Хуралдаанаар УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд намаа төлөөлж, нэр дэвшин өрсөлдөх нэр дэвшигчдээ албан ёсоор тодруулах юм. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.