МАН-ын Бага хурлыг Ө.Энхтүвшин ахалж, хаалттай горимд шилжүүллээ

Улс төрийн нам, эвслүүд хуульд зааснаар өнөөдрийн /2020.05.16/ дотор нэр дэвшигчдээ тодруулж, Сонгуулийн ерөнхий хороонд албан ёсоор хүргүүлэх ёстой. Энэ хүрээнд өнөөдөр МАН-ын Бага хурал Тусгаар тогтнолын ордонд хаалттай хуралдаж байна.
МАН-ын Бага хурал 84.6 хувийн ирцтэй эхэлсэн бөгөөд хурлыг УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин даргалж байгаа юм.
Хуралдаанаар УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд намаа төлөөлж, нэр дэвшин өрсөлдөх нэр дэвшигчдээ албан ёсоор тодруулна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.