ШУУРХАЙ: Монгол Улсад COVID-19 халдварын нийт батлагдсан тохиолдол 135 боллоо

ШУУРХАЙ: Монгол Улсад COVID-19 халдварын нийт батлагдсан тохиолдол 135 боллоо

Монгол Улсад коронавируст "COVID-19" халдварын тохиолдол дахин 37-гоор нэмэгдлээ. Ингэснээр Монгол Улсад "COVID-19" халдварын нийт батлагдсан тохиолдол 135 бүртгэгдээд байна. 

Үүнээс 20 нь эдгэрч эмнэлгээс гарсан бол, ХӨСҮТ-д одоо 78 хүн эмчилгээ, шинжилгээ, хяналт, тандалт, судалгаанд хамрагдаж байна.

ХӨСҮТ-д тусгаарлагдсан 78 хүний 17 нь биеийн байдал хүндэвтэр, 39 нь дунд зэрэг, 22 нь хөнгөн байгаа аж. Мөн жирэмсэн эх 2, хорт хавдартай 1 хүн байна.

2020 оны тавдугаар сарын 15-нд ХӨСҮТ-ийн 2 лаборатори, Дархан-Уул аймгийн салбар 1 лабораторид 238 шинжилгээ /PCR/ хийсэн байна.

Баян-Өлгий, Өвөрхангай, Дундговь аймаг, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгээс тандалт, судалгааны чиглэлээр цуглуулсан 15 сорьц, "Алтанбулаг" боомтоор ирсэн ачаа тээврийн 26 жолоочийн шинжилгээнд халдвар илрээгүй байна.

Харин 2020 оны тавдугаар сарын 14-нд ОХУ-аас "Алтанбулаг" боомтоор ирсэн 193 оюутанд шинжилгээ хийхэд 37 хүнд "COVID-19" халдвар илэрлээ. Эдгээр оюутныг ХӨСҮТ-д тусгаарлах ажлыг зохион байгуулж байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.