Тусгаарлах байранд байгаа иргэд хүний санаанд оромгүй зөрчил гаргаж байна
УОК-ын Шуурхай штабын өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, хурандаа Ж.Амгалан мэдээлэл хийлээ.
Тэрбээр, "Тусгаарлах байранд байгаа иргэд хүний санаанд оромгүй зөрчил гаргаж байна. УОК-ын Шуурхай штабаас тусгаарлах байранд байгаа хүмүүс гэрээсээ хүнс, эд зүйлс авах журмыг гаргасан. Талх ухаж, дотор нь тамхи хийсэн, усны саванд архи хийж оруулсан тохиолдол гарсан. Зөрчил гаргасан иргэдийг шалгаж байгаа бөгөөд хатуухан арга хэмжээ авна. Тусгаарлах байруудад байгаа иргэд онцгой үеийн бэлэн байдал болон журмыг сахих хэрэгтэй байна.
Олон улсын аюулгүй байдлын судалгаагаар халдвар аваад эдгэсэн 60 хүн тутмын нэг нь халдвар тараах магадлалтай гэдгийг анхааруулсан.
Сонгууль болохтой холбоотойгоор иргэдийн дэг журам сахих байдал маш суларсан. Иргэн бүрийн сэтгэл нийлж байж цар тахлаас сэргийлнэ" гэлээ.
Мөн тэрбээр тусгаарлах байранд ажиллаж байсан цагдаагийн албан хаагчийн бие муудаж, эмнэлэгт хүргэгдээд нас барсан тохиолдол гарсан талаар мэдээлэв. Тухайн албан хаагч биеийн тамирын дасгалын ачааллын улмаас зүрх нь зогссон хэмээн үзэж байгаа ч Шүүх эмнэлгийн албан ёсны дүгнэлт гараагүй байгаа аж.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.