АНУ Ухань дахь Консулын газрынхаа үйл ажиллагааг удахгүй сэргээнэ

АНУ Ухань дахь Консулын газрынхаа үйл ажиллагааг удахгүй сэргээнэ

БНХАУ-ын Ухань хот дахь Консулын газрынхаа үйл ажиллагааг удахгүй сэргээнэ гэж АНУ-ын Элчин сайдын яам өнөөдөр мэдээлжээ.

“АНУ-аас БНХАУ-д суугаа Элчин сайд Терри Бранстад Ухань дахь Консулын газрын үйл ажиллагааг ойрын хугацаанд сэргээхийг зорьж байна” гэж Элчин сайдын яамны Олон нийттэй харилцах газрын төлөөлөгч Фрэнк Уитакер “Reuters” агентлагт цахим шуудангаар мэдээлсэн боловч тодорхой хугацааны талаар дурдаагүй байна.

БНХАУ-ын Засгийн газар халдварын тархалтыг хязгаарлахын тулд Уханьд өнгөрсөн нэгдүгээр сарын сүүлээр хөл хорио тогтоосны дараа АНУ-ын Төрийн департамент тус хот дахь Консулын газрын ажилтнууд болон гэр бүлийн гишүүдийг нь эргүүлэн татсан юм. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.