Японд 44 мянган хүнээс 191-д нь “COVID-19”-ийн эсрэг биет илэрчээ

Японд 44 мянган хүнээс 191-д нь “COVID-19”-ийн эсрэг биет илэрчээ

Японы “SoftBank Group Corp” компани 44 мянган хүнийг хамруулсан коронавирусний эсрэг биетийн шинжилгээнийхээ үр дүнг танилцуулжээ.  

Тус компани шинэ коронавируст халдвараар хэдэн хувь нь өвчилсөн болохыг тогтоох зорилгоор хамтран ажилладаг түншүүдийнхээ болон өөрийн ажилтнууд, мөн эмнэлгийн ажилтнуудад эсрэг биетийн шинжилгээ хийжээ. Шинжилгээнд 44 мянган хүн хамрагдсан бөгөөд нийт хүний 0.43 хувь буюу 191 хүнээс эсрэг биет илэрсэн байна. Үүний зэрэгцээ эмнэлгийн ажилтнуудын дунд энэ үзүүлэлт харьцангуй өндөр гарчээ. Эмнэлгийн байгууллагуудын 5850 ажилтанд шинжилгээ хийхэд 105 хүнээс буюу 1.79 хувьд нь эсрэг биет илэрсэн байна. Харин компанийн болон түнш байгууллагуудын ажилтнуудын дунд энэ үзүүлэлт ердөө 0.23 хувьтай гарч, 38 мянган хүнд шинжилгээ хийхэд 86-гаас нь эсрэг биет илэрчээ.

Японы эрх баригчид зургадугаар сараас эхлэн сугалаагаар сонгон шалгаруулах замаар 10 мянган хүнд эсрэг биетийн шинжилгээ хийх шийдвэр гаргасан байна. Судалгааны зорилго нь халдварын хоёр дахь давлагаанд илүү сайн бэлдэхийн тулд хүн амын хэдэн хувь нь коронавируст халдвараар өвчилсөн болохыг тогтоох юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.