Токиод хэт халууны улмаас 30 хүн эмнэлэгт хүргэгджээ

Токиод хэт халууны улмаас 30 хүн эмнэлэгт хүргэгджээ

Японы нийслэл Токио хотод хэт халууны улмаас 30 хүн эмнэлэгт хүргэгдсэнээс 2 хүний биеийн байдал тун хүнд байна.

Эмнэлэгт хүргэгдсэн хүмүүс 25-аас 99 хүртэлх насны хүмүүс байжээ. Үүнтэй холбогдуулан агааржуулагч ашиглах, бие махбодийн хэт их ачаалал авахаас зайлсхийх, байнга ус уухыг Токио хотын Гал түймэртэй тэмцэх газар оршин суугчдад зөвлөжээ. Түүнчлэн олон нийтээс хангалттай зай барьсан тохиолдолд амны хаалтаа тайлж болно гэж мэргэжилтнүүд зөвлөсөн байна.

Лхагва гаргийн байдлаар Токио хотод агаарын дулаан цельсийн 31 хэмд хүрээд байгаа аж. Түүнчлэн Хоншүү арлын зүүд хойд хэсэгт агаарын дулаан 33 хэмд хүрч халжээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.