Хонконгт 53 жагсагчийг баривчилжээ

Хонконгт 53 жагсагчийг баривчилжээ

Хонконгийн цагдаа нар жагсаалд оролцогчдоос хамгийн багадаа 53 хүнийг баривчилжээ. “Хэрэгтэн шилжүүлэн өгөх тухай хуулийг эсэргүүцсэн жагсаалын ойд зориулсан жагсаалд оролцогчдоос өнөө өглөөний /2020.06.10/ байдлаар 53 хүнийг баривчлаад байна” гэж цагдаагийн газраас мэдээлсэн байна.

Баривчилгааны шалтгаан нь зөвшөөрөлгүй үйл ажиллагаанд оролцсон гэсэн зүйл анги байжээ. Жагсагчид зам хааж, эмх журам зөрчсөн байна.

Үүний өмнө Хятадын Банк, даатгалын үйл ажиллагааг зохицуулах хороо Америкийн хоригууд Хонконгийн эдийн засагт нөлөөлж чадахгүй гэж мэдээлжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.