Өнгөрсөн шөнө Хятадад коронавирусний халдварын 11 шинэ тохиолдол бүртгэгджээ.

Өнгөрсөн шөнө Хятадад коронавирусний халдварын 11 шинэ тохиолдол бүртгэгджээ.

Өнгөрсөн шөнө Хятадад коронавирусний халдварын 11 шинэ тохиолдол бүртгэгджээ. Тус улсын Эрүүл мэндийн улсын хорооноос мэдээлснээр коронавирусний халдвараар хоногт хүн нас барсан тохиолдол бүртгэгдээгүй байна.

Хятадад “COVID-19”-ийн халдвар авсан 83 мянган өвчтөний 94 хувь нь эдгэрсэн гэсэн тайлан мэдээ гарчээ.

Өмнө нь БНХАУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чуньин Америкийн эрдэмтдийн коронавирусний халдвар 2019 оны зун тархсан байж магадгүй гэсэн дүгнэлтийн талаар мэдэгдэл хийсэн байна. Хятадын Гадаад хэргийн яамны төлөөлөгч “Автомашины урсгалтай холбоотойгоор хийсэн уг дүгнэлтэд итгэхэд насанд хүрсэн хэнд ч бэрх. Энэ судалгаа бодит үнэнээс их хол” гэжээ.

АНУ-ын эрдэмтэд коронавирус нь Хятад улсын анхлан мэдээлснээс хэдэн сарын өмнө тархсан байж магадгүй гэсэн дүгнэлтийг Ухань хотын эмнэлгийн гадаах машины урсгал ихэссэн, өнгөрсөн намар эмнэлгүүдийн зогсоол пиг дүүрсэн зэргээс үндэслэн хийж буй.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.