“Beidou” системийн сүүлчийн хиймэл дагуулыг хөөргөх байсан ч хойшлогджээ

“Beidou” системийн сүүлчийн хиймэл дагуулыг хөөргөх байсан ч хойшлогджээ

БНХАУ-ын “Beidou” навигацын системийн хамгийн сүүлийн 55 дахь хиймэл дагуулыг мягмар гарагт хөөргөхөөр товлосон байсан боловч эвдрэл гарсны улмаас хойшлогджээ.

“WeChat” нийгмийн сүлжээн дэх  “Beidou” төслийн албан ёсны хуудсанд мэдээлснээр, хөөргөхийн өмнөх шалгалтын үеэр эвдрэл илэрсэн байна.

Гурав дахь үеийн "Beidou-3" хиймэл дагуулуудын 30 дахь аппарат болох уг хиймэл дагуулыг Хятадын баруун өмнөд нутгийн Сычуань мужийн Сичан сансрын буудлаас орон нутгийн цагаар 10 цагт "Чанжэн-3В" зөөгч пуужингаар хөөргөхөөр товлосон байжээ. Хиймэл дагуулыг тойрог замд оруулснаар төсөл амжилттай дуусах байв.

БНХАУ “Beidou” навигацын системийн хиймэл дагуулуудыг 2000 оноос тойрог замд оруулж эхэлсэн бөгөөд "BDS-1", "BDS-2", "BDS-3" гэсэн гурван үеийн сансрын аппаратуудыг тойрог замд байрлуулсан байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Н.Энхбаярт холбогдох хэргийн шүүх хурлыг энэ сарын 19-нд товложээ 2020-06-16

С.Баяр, С.Бямбацогт нарын шүүх хуралдааныг энэ сарын 18 хүртэл хойшлуулжээ 2020-06-16

“COVID-19” халдварын тохиолдлын тоо 8 сая 118 мянга давж, эдгэрсэн хүний тоо 4 сая 216 мянгад хүрлээ. 2020-06-16

ЭМЯ: Сөүл, Франкфурт хотоос иргэдээ хүлээн авах бэлтгэлээ хангасан 2020-06-16

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатад авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв 2020-06-16

“Beidou” системийн сүүлчийн хиймэл дагуулыг хөөргөх байсан ч хойшлогджээ 2020-06-16

 “Улаанбаатар” V наадмыг энэ удаа цахим хэлбэрээр 2020 оны 6 дугаар сарын 18-наас 7 дугаар сарын 8-нд зохион байгуулна. 2020-06-16

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат нарын долоон хүнд холбогдох хэргийн шүүх хурал ирэх сарын 1-ны 10.00 цаг хүртэл хойшиллоо. 2020-06-16

Иргэд, аж ахуйн нэгжүүдийн анхааралд! 2020-06-16

ЦЕГ, ТЕГ-аас хамтарсан шаардлага хүргүүллээ 2020-06-16

Иргэд ирэх гурван сарын хугацаанд эдийн засаг муудна гэсэн хүлээлттэй байна 2020-06-16