“Boeing 737 Max”-ийг турших төлөвтэй байна

“Boeing 737 Max”-ийг турших төлөвтэй байна

АНУ-ын нисэх онгоц үйлдвэрлэгч “Boeing” компани “737 Max” нисэх онгоцныхоо нислэгийн аюулгүй байдлын туршилтыг хийхээр төлөвлөж байна. Холбогдох албад, “Boeing” компанийн нисгэгчид, техникийн мэргэжилтнүүдэд гурван өдрийн туршилт явуулах мэдээллийг хүргүүлсэн бөгөөд уг ажиллагаа даваа гарагт эхэлж магадгүй ажээ.

Индонез, Этиопт "737 Max" загварын хоёр нисэх онгоц осолдсоны улмаас 346 хүн амиа алдсантай холбогдуулан “Boeing” компанийн хамгийн өндөр борлуулалттай нисэх онгоцны нислэгийг өнгөрсөн онд зогсоосон юм. “Boeing” компанийн хувьд энэхүү туршилт нь ихээхэн ач холбогдолтой боловч амжилттай болсон тохиолдолд ч олон сарын хугацаанд шалгалт хийх шаардлагатай ажээ.

“Lion Air”, “Ethiopian Airlines” агаарын тээврийн компанийн “737 Max” нисэх онгоцнууд таван сарын зайтай осолдсоны дараа иргэний нисэхийн удирдах газрууд уг загварын онгоцоор нислэг үйлдэхийг түр зогсоосноос хойш 15 сар орчмын хугацаа өнгөрчээ.

Уг шийдвэр 103 жилийн түүхтэй “Boeing” компанийг санхүүгийн хямралд оруулж, АНУ-ын Иргэний нисэхийн удирдах газрыг аюулгүй байдлын зөвшөөрөл олгох үйл явцаа хэрхэн явуулдаг талаар асуудал дэвшүүлэхэд хүрсэн байна. Ослын шалтгааныг мөрдөн шалгасан мэргэжилтнүүд нислэгийн хяналтын системийн доголдлын улмаас осол гарсан хэмээн үзсэн бөгөөд “Boeing” уг доголдлыг засварлахын тулд олон сарыг зориулжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

АНУ-д коронавирусний халдварын тархалт намжихгүй байгаа бөгөөд өдөр бүр 40 мянга гаруй хүн халдвар авч байна 2020-06-29

Дэлхий даяар халдвараар нас барсан хүний тоо 500 мянга давлаа 2020-06-29

КОВИД-19 | Бразилд хоногт 30 мянга гаруй тохиолдол бүртгэгджээ 2020-06-29

Токиод халдварын 60 тохиолдол шинээр илэрчээ 2020-06-29

Их Британийн рок хамтлаг “The Rolling Stones" сонгуулийн кампанит ажилдаа дуунуудыг нь ашиглахаа болихыг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампаас шаарджээ.  2020-06-29

“Boeing 737 Max”-ийг турших төлөвтэй байна 2020-06-29

Японд үзэгчтэй тоглолт ирэх долоодугаар сарын 10-наас эхэлнэ 2020-06-29

Трамп: Оросууд талибуудтай “хуйвалдсан” гэх мэдээллийг тагнуулууд хуурамч гэж үзсэн 2020-06-29

“Amazon” компанийн Герман дахь зургаан салбарын ажилтнууд даваа гарагт ажил хаяна гэж тус улсын “Verdi” үйлдвэрчний эвлэл мэдээлжээ. 2020-06-29

Хэбэй мужид шилжүүлэн ачих газар байгуулж Бээжин хотыг жимс, ногоогоор хангаж байна 2020-06-29

Калифорни муж улсын бааруудыг дахин хаана 2020-06-29