800 саяас гурван тэрбум хүртэлх хөрөнгө, орлоготой 10 албан тушаалтны мэдүүлгийг ШАЛГАЖЭЭ
АТГ-аас энэ оны эхний хагас жилд 800 сая төгрөгөөс гурван тэрбум хүртэлх хөрөнгө, орлоготой зарим албан тушаалтны мэдүүлгийг хянажээ.
Тодруулбал, нэр бүхий 10 албан тушаалтны мэдүүлсэн орлого, аж ахуйн нэгж байгууллагын хувь эзэмшдэг байдал зэргийг Татварын ерөнхий газартай хамтран хянах ажиллагааг явуулжээ.
Нийт 12 аж ахуйн нэгж байгууллага, нэг иргэний санхүүгийн үйл ажиллагаанд иж бүрэн шалгалт хийжээ.
Татварын байгууллагын шалгалтаар нийт 31.9 тэрбум төгрөгийн зөрчил илэрч, 801 сая төгрөгийн нөхөн ногдуулалтын акт тавьжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.