Сэжигтэй тохиолдлын ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ өнөөдөр гарна

Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрч, нэг хүнийг аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд өчигдөр /2020.02.08/ тусгаарласан.
Шинжилгээг ХӨСҮТ-д өчигдөр хүргүүлсэн бөгөөд өнөөдөр шинжилгээний хариу гарах юм. Коронавирусийн халдвар авсан байж болзошгүй тухайн иргэн нь нэгдүгээр сарын 30-нд Замын-Үүд боомтоор Эрээн хотоор дайрч Шилийн гол аймгаас ирсэн аж.
Энэ сарын 7-8-нд шилжих шөнө тухайн иргэн нь олуулаа цуглаж, Сар шинийн бууз хийсэн тухайгаа эмнэлгийн ажилтнуудад хэлсэн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.