Зах, худалдааны төвүүдийн ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОГСООЛОО

Зах, худалдааны төвүүдийн ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОГСООЛОО

Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод нэг иргэнээс коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрч, ХӨСҮТ-д түүний шинжилгээний дээжийг ирүүлээд байна.

Коронавирусийн халдвар авсан байж болзошгүй нөхцөл байдал үүссэнтэй холбоотойгоор Өвөрхангай аймгийн Арвайхээр сум /аймгийн төв/-ын  нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа төрөлжсөн зах, томоохон худалдаа, үйлчилгээний төвүүдийн үйл ажиллагааг өнөөдрөөс /2020.02.09/ түр зогсоохоор шийдвэрлэжээ. 

Арвайхээр сумын Засаг дарга О.Пүрэвдорж захирамж гаргаж, захирамжийг хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газрын дарга нарт үүрэг болгосон байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.