БНХАУ-д коронавирусаар халдварласан хүний тоо 37251 хүрчээ

 БНХАУ-д коронавирусаар халдварласан хүний тоо 37251 хүрчээ

Эрүүл мэндийн яамнаас өгсөн мэдээллээр 2020 оны хоёрдугаар сарын 9-ний өдрийн 9:00 цагийн байдлаар БНХАУ-ын 31 мужид шинэ коронавирусын халдварт хатгалгаагаар өвчилсөн тохиолдол 37251 болж, биеийн байдал хүнд 6188, нас барсан 812, бүрэн эдгэрсэн 2651 байна.

Монгол Улсын тухайд шинэ коронавирусын халдвар бүртгэгдээгүй байгаа ч өчигдөр /2020.02.08/ Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд сэжигтэй нэг хүн тусгаарлагдсан байгаа юм. Уг хүн нэгдүгээр сарын 30 нд Шилийн гол аймгаас Эрээн-Замын- Үүд боомтоор дайрч ирсэн байна. Тухайн иргэн урьд шөнө нь 10 гаруй хүнтэй цуг нэг гэрт Цагаан сарын бууз хийсэн өгүүлэмжтэй иржээ. Өвчтөний биеийн байдал дунд зэрэг, биеийн халуун 38.5 хэм, толгой өвдөх, ханиалгах, амьсгалахад төвөгтэй болох, булчингаар өвдөх шинж тэмдэг илэрсэн. Хамт байсан хавьтлын 10 гаруй хүнд тандалт судалгаа хийж байна.

Шинэ коронавирусийн халдвараас сэргийлж, нэг дор олноороо цуглахгүй байхыг анхааруулъя!!!

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.