Онцгой комиссоос БОЭТ-д тоног төхөөрөмж гардууллаа
БНХАУ-д шинэ төрлийн коронавирусийнн халдвар газар авч байгаагийн хэрээр хөрш зэргэлдээ орших манай улс өндөр эрсдэлтэй орны тоонд тооцогдож байна. Хүн ам ихээр оршин суудаг, дамжин өнгөрөгсдийн тоо өндөр байдаг Орхон аймгийн хувьд ч мөн эрсдэл өндөртэй хотуудын тоонд орж байгаа юм.
Иймээс аймгийн Онцгой комиссоос бэлэн байдлыг хангах үүднээс нэн шаардлагатай байгаа зарим нэг тоног төхөөрөмжийг авч, Бүсийн оношилгоо эмчилгээний төвд хүлээлгэн өглөө. Аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал өчигдөр тус эмнэлгийн удирдлагуудад аүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат хоёр, зайнаас хүний биеийн халуун хэмжигч аппарат 10, пульсоксиметр буюу зүрхний пульс болон цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээг тодорхойлогч 10 ширхэг, нийт 4 сая 300 мянган төгрөгийн өртөг бүхий 22 ширхэг аппарат, тоног төхөөрөмж хүлээлгэн өгсөн байна.
Эдгээр аппаратууд нь зөвхөн халдварт өвчний үед гэлтгүй БОЭТ-д өдөр тутам хэрэглэгдэж болохоороо давуу талтай ажээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.