Ханбогдтой хил залгаа Халиут балгаст хоёр тохиолдол бүртгэгдлээ

Ханбогдтой хил залгаа Халиут балгаст хоёр тохиолдол бүртгэгдлээ

БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Баяннуур хотын Халиут балгаст коронавирусийн сэжигтэй гурван тохиолдол бүртгэгдсэний хоёр нь шинжилгээгээр батлагдсан байна.

Халиут балгас нь Монгол Улсын Өмнөговь аймгийн Ханбогд сумтай хиллэдэг.

Иймд үйлдвэр, үйлчилгээ явуулж байгаа дэлгүүр, ресторан, цайны газруудын эздэд хандаж, Ханбогд сумын Засаг дарга Ш.Эрдэнэжаргал зөвлөмж гаргасан байна. Дээрх байгууллагуудад эрүүл ахуйг өндөр түвшинд хангах, амны хаалт тогтмол хэрэглэх, үйлчлүүлэгчдээ амны хаалт хэрэглэх шаардлага тавьж ажиллах, гараа тогтмол угаах, ажлын байрандаа байнга ариутгал халдваргүйжүүлэлт хийхийн зөвлөмждөө дурджээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.