ОХУ-ын эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдэд хориг арга хэмжээ авчээ

ОХУ-ын эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдэд хориг арга хэмжээ авчээ

АНУ-ын Худалдааны яам ОХУ-ын эрдэм шинжилгээний таван хүрээлэнд хориг арга хэмжээ авчээ.

Эдгээр байгууллагыг химийн болон биологийн зэвсэг дээр ажиллаж байгаа гэж сэжиглэж байгаа аж Тодруулбал, ОХУ-ын Батлан ​​хамгаалах яамны Эрдэм шинжилгээний туршилтын 33-р төв хүрээлэн, Киров хот дахь Эрдэм шинжилгээний 48-р төв хүрээлэнг хоригийн жагсаалтад оруулсан байна. Түүнчлэн Сергиев Посад хотын эрдэм шинжилгээний 48-р хүрээлэн, Екатеринбург дэх Эрдэм шинжилгээний хүрээлэн болон Органик хими, технологийн улсын эрдэм шинжилгээний хүрээлэн хориг арга хэмжээнд өртжээ.

АНУ-ын хоригийн шинэ жагсаалтад нийтдээ 13 улсын 60 гаруй байгууллага орсон байна. Эдгээр байгууллагыг хоригийн жагсаалтад оруулсан нь экспорт, реэкспорт хийх, бараа бүтээгдэхүүнээ хувь хүмүүс болон байгууллагуудад нийлүүлэхийг хязгаарласан гэсэн үг юм. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.