Японы “Honda” цахилгаан автомашин зах зээлд гаргана
Японы автомашин үйлдвэрлэгч “Honda Motor” энгийн хэрэглэгчдэд зориулсан анхны цахилгаан автомашинаа танилцуулжээ. Энэхүү шинэ автомашин ирэх аравдугаар сарын 30-наас эхлэн худалдан гарна гэж тус компани мэдээлсэн байна.
“Honda e” загварын автомашин 136 болон 154 морины хүчтэй цахилгаан хөдөлгүүрээр тоноглогджээ. Нэг цэнэглэлтээр дөрвөн хүний суудал бүхий цахилгаан автомашин нь 259-өөс 283 км зайг туулах чадвартай.
“Honda Motor” компани жилд нэг мянган ийм автомашин борлуулахаар төлөвлөж байгаа бөгөөд цахилгаан автомашины өртөг нь 4.25 мянган ам.доллароор үнэлэгджээ.
NHK сувгийн мэдээлснээр, ойрын ирээдүйд Японы “Toyota Motor”, “Nissan Motor” болон “Mazda” компани цахилгаан автомашинуудаа танилцуулахаар зэхэж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.