Монголтой хиллэдэг Тувагийн нутгийн иргэдэд тарваган тахлын вакцин хийжээ

Монголтой хиллэдэг Тувагийн нутгийн иргэдэд тарваган тахлын вакцин хийжээ

Монгол Улстай хиллэдэг ОХУ-ын Тува улсын Овюр хошууны 3300 гаруй оршин суугчид тарваган тахлын вакцин хийсэн тухай бүс нутгийн Засгийн газрын хэвлэлийн алба мэдээлжээ.

Тува дахь тарваган тахлын байгалийн голомт нь Монголын байгалийн голомтын хойд хэсэг юм. Энэ голомтод Овюр болон Монгун-Тайга хошууны нутаг дэвсгэр хамаардаг бөгөөд 2016 оноос Тэс-Хемийн хошууг оруулжээ. Овюр, Монгун-Тайгад тарваган тахал өвчнийг үүсгэгчийн тархалт ихэссэн болохыг бүс нутгийн Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах газар мягмар гарагт мэдээлсэн байна.

Овюрын төв эмнэлгийн халдварт өвчин судлаач Алима Сайдагийн хэлснээр, шинэ коронавирусний халдварын эсрэг хорио цээрийн арга хэмжээ авсан хэдий ч эмнэлгийн ажилтнууд зургаан сумын 3460 оршин суугчийн 3328-ыг нь вакцинд хамруулсан байна. Төлөвлөгөөг 98 хувь биелүүлсэн гэж Тува улсын Засгийн газрын хэвлэлийн алба мэдээлжээ.

Тува улсад тарваган тахлын тохиолдол бүртгэгдээгүй юм. Тус улсын тэргүүн Шолбан Кара-оол өмнө нь Овюр, Монгун-Тайга хошууны хоёроос дээш насны оршин суугчдыг вакцинд хамруулахаар төлөвлөж буйгаа мэдэгджээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Шинэ Зеландад нийтийн тээврийн хэрэгслээр амны хаалтгүй зорчвол торгоно 2020-08-27

Дэлхийд 463 сая оюутан, сурагч цахим сургалтад хамрагдах боломжгүй 2020-08-27

Японы “Honda” цахилгаан автомашин зах зээлд гаргана 2020-08-27

ОХУ-ын эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдэд хориг арга хэмжээ авчээ 2020-08-27

“Лаура” далайн хар салхи улмаас 240 мянган хүн цахилгаангүй болжээ 2020-08-27

Монголтой хиллэдэг Тувагийн нутгийн иргэдэд тарваган тахлын вакцин хийжээ 2020-08-27

Парис хотод амны хаалт заавал зүүхийг шаардах гэх мэт арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр болжээ. 2020-08-28

АНУ-д “Лаура” шуурганы улмаас зургаан хүн амиа алджээ 2020-08-28

ДЭМБ: Дэлхийн хүн амын 70 хувь нь вакцинжуулалтанд хамрагдах ёстой 2020-08-28

Эрдэмтэд сүүлийн мөстлөгийн үед агаарын температур хэд байсныг тогтоожээ 2020-08-28

Дэлхий даяар амны хаалтны хэрэглээг өргөжүүлж байна 2020-08-28