БНАСАУ-ын удирдагч агсны дурсгалыг хүндэтгэнэ
ПЁНЬЯН. /Yonhap/. БНАСАУ-ын удирдагч агсан Ким Жөн Ирийн мэндэлсэн өдрийг тохиолдуулан тус улсад түүний дурсгалыг хүндэтгэх энгийн ёслол зохион байгуулах төлөвтэй байна гэж Үндэстнээ нэгтгэх яам баасан гарагт мэдээлжээ.
Энэ долоо хоногийн ням гарагт БНАСАУ-ын удирдагч агсан хийгээд одоогийн удирдагч Ким Жөн Уны эцэг Ким Жөн Ирийн мэндэлсний 78 жилийн ой тохионо. Энэхүү ой нь БНАСАУ-ын хамгийн том баяруудын нэг юм.
“БНАСАУ энэ онд өнгөрсөн жилүүдийнхтэй адил бага цар хүрээг хүрээг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулах төлөвтэй байна” гэж Үндэстнээ нэгтгэх яамны хэвлэлийн төлөөлөгч Чо Хэй Сил мэдээлсэн байна.
БНАСАУ аливаа ойн 5, 10 жилийг тохиолдуулан цэргийн парад зохион байгуулах, пуужин харвах, шинээр бүтээсэн стратегийн зэвсгээ турших зэрэг өргөн хүрээг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулдаг бол бусад ойг ийнхүү тэмдэглэдэг ажээ.
Мөн энэ онд дэлхийн олон улсад “COVID-19” аминд халтай коронавирусний халдвар тархсантай холбоотойгоор Пёньян олон нийтийг хамарсан томоохон үйл ажиллагаа зохион байгуулахад хүндрэл учирсан байж магадгүй хэмээн таамаглаж байна.
“Бид нөхцөл байдлыг цаашид үргэлжлүүлэн ажиглана” гэж Үндэстнээ нэгтгэх яамны хэвлэлийн төлөөлөгч нэмж хэлжээ.
Эх сурвалж: montsame.mn
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.