Согтуу жолооч дэлгүүр рүү машинтайгаа орж хүн гэмтээжээ
Өчигдөр /2020.02.13/ өдрийн 12 цаг 50 минутын үед Бусан хотын нэгэн дэлгүүр рүү согтуу жолооч машинтайгаа орсон хэрэг гарчээ. Уг ослын улмаас дэлгүүрт ажиллаж байсан нэг ажилтан гэмтэж эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд аз болж ажлын өдөр байсан тул хүн багатай байжээ. Согтуугаар жолоо барьж явсан иргэн 70 настай бөгөөд цагдаа нарт мэдүүлэг өгч чадахааргүй согтолтын хэмжээтэй байсан нь тодорхой болсон байна. Одоогийн байдлаар замын хөдөлгөөний тухай хууль зөрчсөн хэмээн согтуугаар жолоо барьж явсан иргэнийг баривчлан шалгаж байгаа ажээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.