Д.Трампын хувийн туслах Ник Луна коронавирусээр халдварлажээ
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хувийн туслах Ник Луна коронавирусээр халдварлажээ. Тэрбээр Төрийн тэргүүний ихэнх айлчлалд дагалдаж явдаг аж.
Ерөнхийлөгчийн хамгийн ойрын туслахуудын нэг Ник Луна өнгөрсөн мягмар гарагт Д.Трампын Жозеф Байдентай хийх телевизийн анхны мэтгэлцээний үеэр Кливленд хотод хүрэлцэн иржээ. Түүнчлэн тэрбээр Нью-Жерси мужийн Бедминстер хотод дэмжигчидтэйгээ уулзах үеэр нь Д.Трамптай хамт байсан аж. Луна Д.Трампын хүргэн бөгөөд ахлах зөвлөх Жаред Кушнерийн туслахтай гэрлэсэн гэдгийг “ABC” телевиз цохон тэмдэглэжээ.
Гэргийн хамтаар коронавирусний халдвар авсан тухайгаа Д.Трамп баасан гарагт “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгдсэн юм. Тэрбээр тэр өдөртөө Мэрилэнд мужийн Уолтер Ридийн нэрэмжит цэргийн эмнэлгийн төвд хүргэгдсэн. Үүнтэй холбогдуулан Цагаан ордны хэвлэлийн албаны дарга Кейли Макинэнийн мэдэгдэхдээ, урьдчилан сэргийлэх арга хэмжээ болгон Д.Трамп ойрын өдрүүдийг эмнэлэгт өнгөрөөж, тэндээсээ ажил үүргээ гүйцэтгэнэ гэсэн юм.
Сүүлийн өдрүүдэд ерөнхийлөгчийн туслах Хоуп Хикс, Д.Трампын зөвлөх асан Келлиэнн Конуэй, Бүгд Найрамдах намын 3 сенатч, Бүгд Найрамдах намын Үндэсний хорооны дарга Ронн Макдэниел, Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх кампанит ажлын менежер Уильям Степин, Цагаан ордны гурван сэтгүүлч коронавирусээр халдварлажээ
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.